ХУРАЛДАА СУУДАГГҮЙ ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЖЭЭ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар С.Бямбацогт нарын гишүүдийн санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулж утга агуулгыг шинэчлэхэд чиглэгдсэн байна.

Хуульд оруулж буй гол өөрчлөлтүүдээс дурдвал, "Бусдын өмнөөс кноп дардаг буруутай үйлдлийг таслан зогсоож, төрийн түшээд "төгөлдөр хуурддаг" гажуудлыг засах заалт оруулах, хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх зэрэг хэд хэдэн өөрчлөлтүүдийг тусгасан байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Хуулийн төсөлтэй танилцахад хэлэлцэх асуудлаас өөр асуудлаар гишүүн байр сууриа илэрхийлбэл сануулна, хөөж гаргана зэрэг заалт орсон байсан. Бүлэгтэй намын хувьд өөр л дөө. Бүлэггүй нам хэцүү шүү дээ. Эрх баригч намын гишүүд тав таван минутаар үг хэллээ гэхэд өдөржингөө ярина. Бидний хувьд сөрөг хүчин. Дотроо сөрөг хүчний цөөнх учраас алдаа дутагдлыг нь гаргаж өгөх гээд явж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс хэлэлцэж байгаа асуудал гэдгийг яг юу гэж үзэх вэ. Энэ нь энгийнээс өргөн хүрээг хамардаг.

Мөн ирцийг 39-өөс дээш бүрдүүлэх гэдгийг үүрэгжүүлж тусгасан уу. Цөөнх доторх цөөнхийн гишүүнд маш олон ажил амжуулах шаардлага гардаг. Нэг гишүүн гурван байнгын хороонд зэрэг орох боломжгүй. Олуулаа нам бол ирцээ бүрдүүлээд л явна. Бусдын өмнөөс кноп дардаг асуудлыг яаж болиулж байгаа вэ. Би энэ талаар бүтэн хоёр жил ярилаа. Цөөнх бол байхгүй гишүүдийн кнопт тулгуурлаж зарим тохиолдолд өөрийнхөө гаргаж байгаа саналыг шийддэг. Мөн бүлэгтэй нам лобби бүлэг байгуулдгаа болих хэрэгтэй. Цаашлаад чуулганд согтуу орж ирдэг нөхдүүдэд сануулах биш хуралдааны танхимаас гаргадаг болох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д,Хаянхярваа: -Дэгийн тухай хуулиар гишүүдийн хариуцлагыг сайжруулах, бусдын өмнөөс кноп дардаг үйлдлийг таслан зогсоох зохицуулалтыг тусгасан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд орж ажиллах багийг өргөн бүрэлдэхүүнээр байгуулах хэрэгтэй.

Гишүүдийг хариуцлагажуулах асуудлыг ярьж байгаа нь мэдээж сайшаалтай. Гэхдээ Үндсэн хуулиас гажих вий. Манай улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглалын тогтвортой байдал, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд л асуудлыг авч үзнэ үү гэхээс биш гишүүдийн бүрэн эрхэд хэт халдсан заалт болох вий гэдэг болгоомжлол төрж байна.

УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид тодотголоо. Үүний дараа тус хуулийн төслийг хэлэлцэхийг олонхын саналаар дэмжсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 1 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 3 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 4 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 4 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 17 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 20 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 20 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 21 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 21 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 22 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 23 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна Өчигдөр
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр