ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА


УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛААДараа нь 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гишүүн Н.Учралын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан.Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд "Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ" гэсэн 24.6 дахь хэсгийг нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Түүнчлэн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг "Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ" гэж нэгтгэн өөрчилж найруулахаар Төсвийн байнгын хороо шийдвэрлэжээ. Үүний хамт "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар тодрууллаа. Улсын төсвийн орлого нь хуулиар тогтоосны дагуу татварын болон татварын бус орлогоос бүрддэг, мөн зээл тусламжийн дүнг нэгтгэн улсын төсөв бүрдэж байгааг УИХ-ын гишүүн Ч. Улаан хэлээд "Холбогдох хуулиудыг шат шатандаа чанд мөрдөн ажиллавал төсвийн орлого, зарлагын хяналт үр дүнтэй байх бололцоо бий.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 1 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 3 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 3 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 4 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 16 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 19 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 20 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 21 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 21 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 22 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 22 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 23 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна Өчигдөр
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр