С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ СУДЛАХ УИХ-ЫН ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн зарим нэр томьёог Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн нэр томьёотой нийцүүлэх, иргэнийг сураггүй алга болсонд тооцсон гэх шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол гэрлэлт сэргээсний бүртгэлийг бүртгэх асуудлыг тусгах асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

Түүнчлэн гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсын харьяат болон тус улсад оршин суугаа харьяалалгүй хүүхдийг үрчлэн авах асуудал, үрчлэн авах журмын зохицуулалт нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдах тул тус хуулийн төслөөс хасаж, хууль хоорондын уялдааг хангах нь зүйтэй хэмээн үзжээ. Иргэн овог, эцэг, эхийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргах, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Мөн оршин суух хаяггүй иргэний хүсэлт, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн, иргэний үнэмлэх олгох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнчлэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн хэсэгт иргэний байнга, түр оршин суух зохицуулалтыг тусгажээ.

Мөн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн хэсэгт иргэний байнга оршин суугаа газрын үл хөдлөх хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон иргэний улсын бүртгэлийн хаягийн бүртгэлд өөрчлөлт оруулах зохицуулалтыг тусгах, төслийн дагаж мөрдөх хугацааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөр тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн учраас байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн энэ оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг дэмжсэн учир энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны шийдвэрийг судлах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар ажиллажээ.

Ажлын хэсгийнхэн Олон улсын парламентын холбооны шийдвэрийг судалж үзэхэд С.Зориг бусдын гарт амиа алдсан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Мөн олон улсын ажиглагчдыг оролцуулан шүүх хуралдааныг нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрүүдийн хуулбарыг авах, холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг асуудал хөндөгдсөн байна.

Дээр дурдсан асуудлуудаас байнгын хорооноос байгуулдаг ажлын хэсгийн бүрэн эрхэд хамаарах хүрээнд ажлын хэсэг ажилласан байна. С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбоотой хавтаст хэргийг Засгийн газар нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилсөн. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцад үлджээ. Иймд ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд уг материалтай танилцах боломжгүй хэмээн үзсэн байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчидтэй уулзан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн, эсэхийг тодруулжээ. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч тус уулзалтад оролцоогүй байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн "УИХ-ын тухай хуулийн 24.3.1-т Тусгай хяналтын дэд хороо нь гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хариуцахаар заасан байдаг.

Иймд тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчигдсөн, эсэхийг тус дэд хороо судлан дүгнэлт гаргах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомж, хүний эрх зөрчигдсөн, эсэхэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн ажилласан талаарх Ерөнхий прокурорын мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт гаргах асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах" гэсэн саналыг байнгын хороонд оруулж буйгаа ажлын хэсгийн ахлагч танилцууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд үүнтэй холбогдуулан асууж тодруулах шаардлагагүй гэж үзсэн учраас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 38 минутын өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 1 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 1 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 2 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 3 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 3 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 16 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 19 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 20 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 20 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 21 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 21 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 22 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 23 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 23 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр