Ч.ХҮРЭЛБААТАР, Ц.НЯМДОРЖ НАРЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ


УИХ дахь АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байсан юм. Сөрөг хүчний зүгээс Засгийн газраас тодорхой хариу ирээгүй учраас цаашид Үндсэн хуулийн цэцэд хандах асуудлыг судлаж байгаа гэдгээ өчигдөр мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор шаардлагынх нь хариуг илгээжээ.

Тэрээр хариа бичигтээ "Улсын Их Хуралд дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хандаж ирүүлсэн "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичигтэй танилцав.

1.Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах болон туслах, зөвлөхийн оролцоотойгоор "Хотгор шанага"-ын уурхайг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдэд худалдсан, уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх асуудал нь эцэслэн шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдоогүй байна.

Мөн татвараас чөлөөлсөн, хөнгөлөлт үзүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн орлого бууруулсан, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох зорилгоор төсвийн зарлага нэмэгдүүлэх зэргээр Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг зөрчсөн гэх асуудал нь Улсын Их Хурлаас баталсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хийгдсэн ажил болно. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох арга хэмжээ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээг бөгөөд энэхүү арга хэмжээг төсөвлөгдсөн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар хамтын хариуцлага хүлээдэг тул дээр дурдсан асуудлаар Сангийн сайдыг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2.Мөн албан бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгох зэргээр хууль бус үйлдэл удаа дараа гаргасан гэх асуудлууд нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаагүй, Эрдэнэт үйлдвэр "Жаст" ХХК-д баталгаа гаргасан асуудалд сайд Ц.Нямдорж ямар ч оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт "…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…" гэж заасан тул гэм буруутай нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй асуудалд холбогдуулан Засгийн газрын нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь огцруулах хууль зүйн үндэслэлгүй гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна" гэж дурдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 9 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 12 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 13 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 13 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 14 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 15 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 15 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 16 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 16 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 19 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 20 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 20 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 20 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 21 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 21 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр