​ТАНИЛЦ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД


Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүнийг томилохоор УИХ-д өргөн мэдүүлж, байнгын хорооны хуралдаанаар дэмжээд буй. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга Г.Туулхуу, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж болон Дорнод аймгийн АН-ын дарга асан Б.Буяндэлгэр нарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Тэдний томилох эсэхийг УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш. Солонго нь 1984 оноос хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, түшмэл, тасгийн дарга, хэлтсийн даргаар ажиллаж буй. Түүнийг өнгөрсөн хугацаанд ажлаас нь ганцхан удаа халсан бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг халж байсан. Гэвч Ш.Солонго хууль бусаар ажлаасаа халагдсан гэж үзэж, шүүхэд хандаж, гурван шатны шүүх түүнийг хууль бусаар ажлаасаа халагдсаныг нь тогтоож, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ажилд нь буцааж авч байсан юм. Түүнээс бусад цаг хугацаанд бүх Ерөнхий сайдын ажлын албанд ажилласаар ирсэн юм.

НЭР ДЭВШИГЧ Ш.СОЛОНГО

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1979-1984 ондМосква хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй.

1994-2000 ондЯпон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зvйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1984-1992 ондСайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,

1992-1996Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч,

1996-2000 ондЗасгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт,

2000-2008 ондЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,

2008 оноосЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна

НЭР ДЭВШИГЧ Б.БУЯНДЭЛГЭР

Мөн нэр дэвшигч Б.Буяндэлгэр нь хуульч мэргэжилтэй, Ардын их хурлын депутатаар ажиллаж байсан, Дорнод аймгийн залуучуудын байгууллага, эвлэлийн хорооны даргаар ажиллаж байжээ. Мөн УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референтеер тус тус ажиллаж байжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1978 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль

1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1984-1989 онд Дорнод аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны

-Зохион зааварлах хэлтэст референт

-Хуулийн хэлтэст ахлах зөвлөх-кодификаторч

-Хууль зүй, арбитрийн хэлтэст ахлах арбитрч

-Хуулийн хэлтсийн дарга

1989-1991 онд Дорнод аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны дарга

1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн

1993-2008 онд "Нугын гол" ХХК-ийн захирал

2008-2012 онд УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт

2012-2015 онд "CGM" ХХК-ийн менежер

2015 оноос "Дорнын тал экологи" ХХК-ийн захирал

НЭР ДЭВШИГЧ Ц.НАНЗАДДОРЖ

Түүнийг Төрийн өмчийн хороонд насаараа ажилласан гэлцдэг. Ц.Нанзаддорж нь 2012 оны долдугаар сард Төрийн өмчийн хорооны даргаар анх удаагаа томилогдсон. Гэвч 2013 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Д.Цогтбаатарыг томилж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны даргаар нь буцаан томилж байсан юм. Тэрээр Говь-Алтай аймгаас гаралтай. Төрийн албанд 18 жил ажилласан. Энэ хугацааныхаа 15 жил буюу 1996-2011 он хүртэлх хугацаанд төрийн өмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж байсан гэх яриа байдаг.

НЭР ДЭВШИГЧ Г.ТУУЛХҮҮ

Нэр дэвшигч Г.Туулхүүгийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж буй. Хурандаа Г.Туулхүүгийн хувьд 2014 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа юм. МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байжээ. Мөн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 10 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 13 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 14 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 14 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 15 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 16 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 16 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 17 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 17 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 20 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 21 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 21 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 21 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 22 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр