С.БАЯР: ЭНЭ МЭТ ХАРДЛАГА ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ УЧИРГҮЙ


Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын алба хашиж байсан С.Баяр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 40 гаруй хоног өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал муудаж, хорихын эмнэлэгт 20 гаруй хоног эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан ч шүүхээс С.Баярыг дахин сарын хугацаатай хорьж шалгах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан билээ. Өнөөдрийн байдлаар багтраа, харшил зэрэг өвчтэй С.Баярын биеийн байдал эрс муудаж, шагай нь хавдаж, улмаар алхаж чадахаа больсон тухай өмгөөлөгч нь ярьсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Урьдчилан хориход агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн С.Баярын багтраа өвчин ч хүндэрсэн бололтой. Гэвч тэрээр эрүүл мэндийн байдал нь хүнд байгаа ч жирийн эмнэлэгт хэвтэх, батлан даалтад гарах хүсэлт гаргахгүй байгаа аж. Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шалгаж байгаа гэсэн. Өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө "Оюутолгойн талаар, түүнийг тойрсон элдэв хардлагын талаар би хангалттай олон ярьсан. Тэдгээр хардлагыг одоо шалгаж байна. Гэхдээ одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Тиймээс зөвхөн Монголын талын хэдэн нөхдийг шалгахаас гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой. АНУ-д байгаа гэх миний хаусыг Америкийн талтай хамтраад шалгана гэдгийн жишгээр "Рио Тинто" компани байршдаг улс орных нь хууль хяналтын байгууллагатай хамтраад албан ёсоор шалгах ёстой. Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү хардлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд, аваагүй бол олон түмэнд зарлаад, төслийнхөө болон төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой. Гэрээгээр холбогдсон хоёр талын хооронд ашгаа хуваах асуудал байнга л гардаг. Хуваах ашиг гарч байгаа учраас тэр. ХХ зуунд "Эрдэнэт", XXI зуунд Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү. Оюутолгойн төсөл ашигтай, ашиггүй болсон талаар чи асууж байна. Ярилцлага болгондоо би энэ тухай тодорхой тоо, баримттай ярьдаг. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. "Эрдэнэт" үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Энийг ашиг гэхгүй юм бол өөр юуг ашиг гэх вэ? Дашрамд хэлэхэд, "Эрдэнэт" үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм. Бодит юмыг бодитоор харах хэрэгтэй шүү дээ" хэмээн ярьсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 11 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 14 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 14 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 15 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 15 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 16 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 17 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 18 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 18 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 20 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 21 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 21 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 22 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 22 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр