ИХЭНХ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРНА


Ус цаг уурын орчны хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Тиймээс иргэдийг цаг агаарын аюултай үзэгчдлээс сэрэмжлүүлж байна. Мөн маргааш буюу энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, говь болон зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр, говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.2017 оны 12 дугаар сарын 30-наас 2018 оны 1 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 30-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 13 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 13 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 14 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 16 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 16 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 18 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 19 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 19 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 20 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 20 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 20 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр