ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭД БАЯР ХҮРГЭЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА


Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж,

-Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц боломжоо бүрэн дайчилж, шинэ нээлт, шинжлэх ухааны сорилтыг даван гарч, алсын хараатай, эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, шаргуу хөдөлмөрч, зөв иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.

Бид бахархах түүх соёл, өв уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа Засгийн газар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний өв соёл, түүхт уламжлалаа хүүхэд, багачууддаа сурталчлан таниулах, өвлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж байна.

2018 онд "Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж, хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хөгжлийн төв, дотуур байр, өдөр өнжүүлэх төвүүдээр дамжуулан хүүхэд бүрт хүргэхээр зорьж байна.

Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хориглож, хуульчилсан. Цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үүрэг хүлээгч талуудын идэвхтэй оролцоог хангах, хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Бид бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгохыг эрхэмлэж байна гэлээ.

Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд онцгой анхаарч ирсэн. Та бүгдийн амжилтаар эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон даджуулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.ндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж,

-Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц боломжоо бүрэн дайчилж, шинэ нээлт, шинжлэх ухааны сорилтыг даван гарч, алсын хараатай, эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, шаргуу хөдөлмөрч, зөв иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.

Бид бахархах түүх соёл, өв уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа Засгийн газар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний өв соёл, түүхт уламжлалаа хүүхэд, багачууддаа сурталчлан таниулах, өвлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж байна.

2018 онд "Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж, хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хөгжлийн төв, дотуур байр, өдөр өнжүүлэх төвүүдээр дамжуулан хүүхэд бүрт хүргэхээр зорьж байна.

Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хориглож, хуульчилсан. Цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үүрэг хүлээгч талуудын идэвхтэй оролцоог хангах, хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Бид бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгохыг эрхэмлэж байна гэлээ.

Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд онцгой анхаарч ирсэн. Та бүгдийн амжилтаар эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон даджуулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 1 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 1 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 4 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 4 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 5 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 5 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 5 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 22 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр