НЭГ ШӨНИЙН ДОТОР НЭГ ДҮҮРЭГТ 39 СОГТУУ ЖОЛООЧ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ


Замын цагдаагийн албанаас "Шинэ жил-Эргүүл хяналт" арга хэмжээг зохион байгуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт шалгалт болон хөдөлгөөн зохион байгуулалт хийж үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү арга хэмжээ нь шинэ жилийн баярыг угтаж Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн гаралтыг бууруулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг тогтворжуулах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Шөнийн эргүүл хяналт шалгалтаар алба хаагчид арванхоёрдугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн нутаг Энхтайваны гүүрний баруун урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан байна. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд уг ослыг "T.Landcruiser-200" маркийн автомашины жолооч А гаргасан болохыг тогтоон шалгаж байна. Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 363 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас таван хүн гэмтэж бэртсэний хоёр нь бага насны хүүхэд байсан бөгөөд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 43 минутын өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 52 минутын өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 1 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 2 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 2 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 2 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 19 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 20 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 22 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 23 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр