ХЯТАД ЭРЧҮҮД ЭХНЭР АВАХ ГЭЖ ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА


Гуч гаруй жил нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлсний гайгаар Хятадын нийгэмд хүйсийн тэгш бус байдал бий болсон юм. Жил бүр Хятадад 18 сая эрэгтэй хүүхэд мэндэлдэг бөгөөд 2020 он гэхэд 30 сая эрэгтэй илүүдэж, гэрлэх хүнгүй болно гэсэн тооцоог гаргасан байдаг. Ганц бие эрчүүд олноороо бий болж байгаа учир 25 нас хүрэхээсээ өмнө гэрлэхгүй бол эхнэр олох магадлал тун бага болно гэдгийг Хятадын судлаачид сануулах болжээ.

Тиймээс хятад залуусын хувьд эхнэр, найз бүсгүйтэй болох нь хүнд сорилт ажээ. 2015 онд 40 гаруй насны бизнесмэн эр Шанхайн танилцуулах агентлагийг эхнэр олж өгөөгүй хэмээн шүүхэд өгчээ. Агентлаг ч эхнэр олох гээд чадаагүй тул буруугаа хүлээж, 7 сая юань буюу 1 сая долларын нөхөн олговор өгсөн байдаг.

Мөн Гуанжоу мужид оршин суудаг, програмист мэргэжилтэй залуу 99 ширхэг Iphone гар утсаар найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариу авсан юм. Учир нь хятад охид, бүсгүйчүүд нөхөр болох хүндээ өндөр шаардлага тавьдаг байна. Хадмууд нь мөн адил санхүүгийн эх үүсвэртэй, гэр бүлээ авч явах чадвартай гэдгээ нотлохыг шаарддаг тул залуус нийгэмд байр сууриа олох гэж ихэд хичээх болжээ.

Энэ асуудлыг дагаад ганц бие эрчүүдэд туслах үйлчилгээ олноор нэвтэрч эхэллээ. Тэнд мэргэжлийн сэтгэл зүйч, стилистүүд ажиллаж эрчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг байна. Мөн "Hire Me Plz" хэмээх гар утасны аппликейшн ашиглан эцэг, эхдээ танилцуулах хуурамч найз охин түрээсэлж болох ажээ. Эндээс найз охин түрээслэхэд өдрийн 1450 доллар төлнө.

Эцэг нь хүүдээ эхнэр олох гэж Шанхайн танилцуулах албанд мэдээллийг нь илгээжээ

Болзох үйлчилгээ

Эх сурвалж: BBC


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 2 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 2 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 3 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 3 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 4 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 20 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 22 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 23 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр