​ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДӨРВӨН ҮНДСЭН ДЭВШИЛ


Төрийн алба тогтворгүй байна, ур чадваргүй, нам дагасан хүмүүсийн бөөгнөрөл боллоо гэх шүүмжлэл нэлээд байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг батлаад байга юм. Уг хууль нь 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчлэгдэн батлагдсан уг хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албаны үйл ажиллагаанд дөрвөн үндсэн дэвшил гарна гэж хууль санаачлагчид үзэж буй аж.

НЭГ.

Албан тушаал тус бүр дээр төрийн албанд ажилласан жилийн шаарлагыг өндөржүүлжээ. Тухайлбал, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шалгуур тавигдаж эхлэх юм. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх гэх зэрэг шалгуур, шаардлагууд тавигдахаар болжээ. Ингэснээр төрийн албыг улстөрөөс ангид, хараат бус болгох том дэвшилт болно гэж хууль санаачлагчид үзжээ.

ХОЁР.

Төрийн алба шатлан дэвших тогтолцоогоор явахаар хуульчилж өгжээ. Өөрөөр хэлбэл ТЗ9-ийн албан тушаалын сул орон тоо гарахад зөвхөн ТЗ8-д ажиллаж байгаа хүмүүсээс л сонгон шалгаруулж авна. Ингэснээр төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгах боломж бүрдэх аж.

ГУРАВ.

Төрийн албаны хариуцлагын тогтолцоог шинэчилжээ. Сонгууль болгоны дараа төрийн албан хаагч үндэслэлгүйгээр халагдаж, шинэ дарга нар томилогддог. 2008-2016 онд гэхэд л төрийн албатай холбоотой 2100 хэрэг шийдвэрлэсний 1238 буюу 59 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан тоо баримт бий. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээс тогтоогдсон тохиолдолд тэр хүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан төлөхөөр болж байна.

ДӨРӨВ.

Төрийн албаны зөвлөлийг хараат бус байлгах чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. Мөн хуулинд: "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно" хэмээн заажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 3 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 4 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 4 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 4 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 5 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 5 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 18 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 23 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр