300 ЭМЭГТЭЙ НҮЦГЭЛНЭ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ


Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Ийнхүү мэдээлэл хийхдээ Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа бөгөөд хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол нүцгэлж эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдэв. Төр засгийн түвшинд олон удаа шаардлага, асуудал дэвшүүлж байгаа боловч тэдний санаачлага, хэлсэн үг, үйлдэл "усанд хаясан чулуу мэт" алга болж байгаа учраас бид энэ удаа шаардлагынхаа хойноос дорвитой арга хэмжээ авч, жагсаж, цуглана гэдгээ ийнхүү мэдэгдлээ. Ингээд тус холбооноос төрийн гурван өндөрлөгт хүргэж байгаа шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДАРГА, БОДЛОГЫН ХОРООДОД

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ:

2017 оны 12-р сарын 05

2017.11.28-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдсан Монголын Худалдаачдын Холбооны Анхдугаар их хурлын шийдвэрийг үндэслэн Монголын худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байх тул зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:

  • 1.Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Өөр хоорондоо өрсөлдөж гадаад улсаас их хэмжээний ижил төрлийн бараа, таваар импортолж оруулж ирэн худалдаалж байгаа үйл ажиллагааг зохион байгуулалтанд оруулж, худалдаачдыг хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулах, тэднийг дэмжих аажим, аажмаар үйлдвэрлэгч болгох арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах
  • 2.Худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Тухайлбал "Худалдаачдыг дэмжих сан" байгуулж худалдаачдын эрсдэлтэй үйл ажиллагааг зөв оновчтой хувилбарт шилжүүлэхэд арга зүйн болон, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх төвийг байгуулах
  • 3.Өөртөө ажлын байр бий болгон, хүнд хэцүү нөхцлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаачин иргэдээ хориглож, торгож, үйл ажиллагаанд нь саад учруулах замаар амжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтанд оруулж байгаа зүй зохисгүй аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.
  • 4.Өр зээл, түрээсийн дарамтанд орж аргагүйн эрхэнд гудамж талбайд худалдаа наймаа эрхлэн амьдарч буй иргэдээ бүртгэлжүүлж, ажлын байр, эдийн засгийн баталгаагаар шат дараалалтайгаар хангах бодлогыг дэмжиж хамтран ажиллахыг шаардаж байна.
  • 5.Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтанд орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна.
  • 6.Худалдаа наймаа эрхэлж байгаа хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тогтоолуудыг дахиж хянах, худалдаачдын гомдлыг барагдуулах ажлын хэсэг зохион байгуулах
  • 7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон шийдвэрүүдийг биелүүлэх ажлыг Монгол улсын Үндсэн хуулинд нийцүүлэн хүнлэг энэрэнгүй байх зарчмаар хангахыг тус тус шаардаж байгааг хүлээн авч нэн яаралтай арга хэмжээ авна уу?

Шаардлаг хүргүүлсэн

Амьдралынхаа төлөө 27 жил тасралтгүй тэмцсэн, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн, төрөөс ямар ч дэмжлэг туслалцаа авалгүйгээр өөрсдийн хүчээр амьдрахын төлөө зүтгэсэн Монголын худалдаачид


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 3 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 3 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 4 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 4 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 5 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 5 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 18 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 23 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр