ХОЁР ӨДӨР ТАСРАЛТГҮЙ УТАС ҮЗЭХЭД ЮУ БОЛДОГ ВЭ?


Хятадын Гаунжоу мужид 29 настай залуу гар утасны тоглоомонд донтож, хоёр өдөр тасралтгүй тоглосны дараа гурав дахь өдрийнхөө өглөө дөрвөн мөч нь татаж, ухаан алдаж унажээ. Ингээд гэрийнхэн нь түргэн тусламжийн төвд яаралтай хүргэж, MRI шинжилгээ хийж үзэхэд нурууны мэдрэлийн судсууд дарагдаж, цус хуралт үүссэнийг тогтоосон байна. Эмч нар түүнд яаралтай хагалгаа хийсний үр дүнд дөрвөн мөч нь сэргэж, алхдаг болсон ч зуун хувь хэвэндээ ортол удаан хугацаанд физик эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.

Тэрээр хүзүү нь хөшиж, хөндүүрлэхийг ч үл хайхран тоглосон байв. Эмч нарын хэлж буйгаар Хятадад гар утсыг хэт удаан хугацаагаар хэрэглэсний улмаас бөгтөр нуруутай,үе мөчний өвчтэй болох нь ихэсчээ. Ялангуяа, залуучууд ийм өвчинд нэрвэгдэж байгаа нь харамсалтай явдал юм. Тиймээс Хятадын Засгийн газар залуучуудын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, утасны тоглоомыг хязгаарлах арга хэмжээ авч эхэллээ.

Гар утсанд донтох нь тархинд цус харвах, хүзүү шохойжих, нүдний даралт ихсэх, харааны бэрхшээлтэй болох, нойргүйдэх зэрэг олон сөрөг үр дагавартайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн гар утсыг нэг дор 30 минутаас дээш хугацаагаар үзэхгүй байх, зохиомол гэрлээс хөндийрч, байгалийн гэрэлтэй орчинд ихэнх цагийг өнгөрөөж, нүдээ хамгаалахыг зөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 3 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 4 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 17 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 22 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 22 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 22 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 23 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр