БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ГАДААДЫН 13255 ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ


НСУ-ын Хууль зүйн яам 2017 он гарсаар хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын 13255 иргэнийг, тэднийг ажлын байраар хангасан дотоодын 2549 хүнийг илрүүлжээ.

Хууль бус ажилчдыг илрүүлэх шат дараатай арга хэмжээний дүнд, гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 15, мөн есдүгээр сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 17-ны хооронд зөрчилтэй хүмүүсийг олж, саатуулсан байна.

Хоёр удаагийн ажиллагаанд Өмнөд Солонгосын Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Үндэсний цагдаагийн газар болон Эргийн хамгаалалт гэсэн Засгийн газрын дөрвөн агентлагийн 658 албаны хүн оролцсон тухай "Йонхап" агентлаг мэдээлжээ.

БНСУ-д хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон гадаадын иргэдийг албадан буцаах, эсвэл нэн даруй Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг орхин явахыг үүрэгдсэн байна. Харин хууль бусаар ажлын байраар хангаж байсан дотоодын иргэдэд 20 сая хүртэлх воны торгууль оноожээ.

Хууль ёсны бичиг баримтгүй, гадаадын ажилчдыг хөлсөөр ажиллуулдаг байдал тус улсын хувьд үйлдвэрлэлийн салбарт хамгийн түгээмэл байдаг аж. Хоёр удаагийн баривчилгаагаар үйлдвэрлэлийн салбараас 3291, барилгын салбараас 1861, энтертайнмент салбараас 1093 хүн саатуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 11 минутын өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 16 минутын өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 43 минутын өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 3 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 4 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 4 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 5 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 17 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 20 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 21 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 22 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 22 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 23 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 23 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна Өчигдөр