АМАРЖИХ ГАЗРУУД АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧЭЭР БҮРЭН ХАНГАГДАНА


Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон "Рояал групп"-ийн Ерөнхийлөгч, "Байгальд ээлтэй технологи" ТББ-ын Тэргүүн Д.Сэржбүдээ нар өнөөдөр харилцан ойлголцлын "Санамж Бичиг"-т гарын үсэг зурлаа.

Ингэснээр "Рояал Групп"-ийн "Байгальд Ээлтэй Технологи" Төрийн бус байгууллага нь Япон улсын SIRIUS компанийн "J-Boy" агаар ариутгагч, чийгшүүлэгч, вирус устгагч төхөөрөмжийг Монгол дахь албан ёсны дистибютер "Hit Progress" компанитай хамтран Улаанбаатар хотын хүүхдийн төрөх эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудад хандивлах ажил албан ёсоор эхэлж байна.

Энэ үеэр нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа "Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд Улаанбаатар хотод шинээр мэндэлж буй нярай үрс болон эмнэлэгүүдэд эмчлүүлж буй хүүхдүүдийн амьсгалын замын халбварт өвчин тусах эрсдэлийг эрс бууруулах юм. Манай орны нөхцөлд хүйтний улиралд Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, агаарын бохирдол эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдийн уушги, зүрх судасны эмгэгт сөргөөр нөлөөлдөг. Гадаад орчны бохирдол ихтэй үед дотоод орчны агаарын бохирдол улам нэмэгдэж хүний эрүүл мэндэд давхар дарамтыг учруулдаг тул дотоод орчны агаарын чанар сайжруулах асуудалд анхаарал хандуулах нь чухал. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Түүнчлэн жил тутам шинээр мэндэлж буй 28000 орчим хүүхэд, ээжийнхээ хамтаар цэвэр агаараар амьсгалах боломжтой болж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газрын төрөх, төрсний дараах, нярай, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгууд, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэвтүүлэн эмчлэх өрөө, эрчимт эмчилгээ, хүлээн авах тасгууд ийнхүү агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр бүрэн хангагдаж байгаа юм" хэмээлээ.

"Рояал групп"-ийн "Байгальд ээлтэй технологи" Төрийн бус байгууллага нь Япон улсын SIRIUS компанийн "J-Boy" агаар ариутгагч, чийгшүүлэгч, вирус устгагч төхөөрөмжийг Монгол дахь албан ёсны дистибютер "Hit Progress" компанитай хамтран хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг бүрэн хангахаар 482 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хандивлаж байгаа юм. Ингэснээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 9 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 12 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 13 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 13 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 14 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 15 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 15 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 16 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 16 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 19 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 20 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 20 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 20 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 21 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 21 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр