ӨНӨӨДӨР УТААНЫ ЭСРЭГ ЖАГСАНА


09:00 цагт: "Туушин" зочид буудалд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно.

09:00 цагт: Зам,тээврийн хөгжлийн яам, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй "Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт онол, практикийн бага хурал Корпорате зочид буудлын "Улаанбаатар танхимд болно.

09:00 цагт: БСШУСЯ, Шинжлэх Ухааны Академи, МУИС-Бизнесийн сургууль хамтран олон улсын жишигт нийцсэн "Эрдэм Хакатон-2017" цогц сургалт, хакатон тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудаас оролцохоор шалгарсан 40 судлаач багаар ажиллаж, хөтөлбөрийн 5 өдрийн турш хөгжүүлсэн инновацийн шинэ санаа шийдлүүдээ танилцуулна. Хаяг: Драмын Театрын дэргэд, Business Tower-ийн 19 давхарт

09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийн хүрээнд ХНХЯ-аас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН АЖИЛ ОЛГОГЧДЫН САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭХ НЬ" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. ХНХЯ-ы 10 давхрын хурлын танхимд

09:30 цагт: БСШУСЯ-ны 401 тоотод Сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1000 үг бүхий зурагт толь бичгийг гардуулах арга хэмжээ болно.

09:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байраар хангаж буй ААНБ-д өргөмжлөл гардуулах "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. ХНХЯ-ны 10 давхарын хурлын зааланд

10:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд зохион байгуулагдана.

10:00 цагт: Чингэлтэй хайрханы явган аяллын замын тохижилтын нээлт болно.

10:30 цагт: Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд

11:00 цагт: Монголын Үндэсний музей, Польш Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж буй Польш ба америкийн генерал, Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын төлөө дайнд оролцогч, польшийн зэвсэгт бослогын удирдагч - Үндэсний зэвсэгт хүчний ерөнхий тэргүүн Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.

11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТТАЙ 55 ДУГААР ТУСГАЙ ДУНД СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгуулагдана. Хаяг: БЗД-н Тамгын газар

11:00 цагт: МСНЭ-ийн байр Pro ONE оффисийн 7 давхарт 705 тоотд "Сайн Засаглалыг хэрэгжүүлэхэд Хэвлэл мэдээллийн оролцоо ба комплаенс" хурал, хэлэлцүүлэг болно .

11:00 цагт: Улаанбаатар зочид буудалд "ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны, ЦССҮТ-тэй хамтран "Хариу нэхээгүй тус" уриан дор зохион байгуулж буй үйл ажиллагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байранд болно.

11:30 цагт: Нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгууллаа. Үүнтэй холбогдуулан НИТХ-аас мэдээлэл хийнэ. Хаана: Захирагчийн ажлын алба "А зал"

11:40 цагт: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүний "Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа болно. Хаяг : СХД-ийн 22-р хороо Дотоодын цэргийн 05 дугаар анги

12:30 цагт: Ялалтын талбайд Утааны эсрэг жагсаалтай.

14:00 цагт: Сангийн яамны спорт зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр ажлын анкет бөглүүлэх үйл ажиллагаа болно. Үүнд хувийн хэвшлийн байгууллага болон 9 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн оролцох юм.

14:00 цагт: Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн тэнхмийн 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд "Өнөөгийн нийгмийн хөгжилд хүний оюун санааны хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг" Эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурлыг ҮБХИС-ийн Хичээлийн I байрны лекцийн танхимд зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 4 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 7 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 7 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 8 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 8 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 9 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 10 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 11 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 11 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 13 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 14 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 15 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 15 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 15 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр