Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг саатуулжээ. Тодруулбал түүнийг өчигдөр АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Чухам ямар шалтгаанаар баривчилсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
Түүнийг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан юм. Түүнчлэн гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутгах шалтгаан цөөнгүй бий.Мөн Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гэх мэт томоохон үйлдвэрүүд Худалдаа хөгжлийн банкны өмч болсон бөгөөд өндөр ашиг шимтэй эдгээр үйлдвэр, компаниуд Худалдаа хөгжлийн банкны өмч болоход Н.Золжаргал ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж яригддаг. Ямартай ч түүнийг АТГ баривчлан шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна