Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Улсын Дээд шүүхэд гомдол гаргалаа

Ж.Булганаа
2024/12/16

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр болж тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 2024 оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон билээ. Түүнийг худал мэдээлэл тараасан, хувь хүний нууц задруулсан, татвараас зайлсхийсэн, төрийн нууц хадгалсан зэрэг хэрэгт буруутгасан юм. 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эс зөвшөөрсөн тул Улсын Дээд шүүхэд гомдол гаргалаа. 

Эргэн сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргаж байсан юм. Нээлттэй явуулах хүсэлтээ илэрхийлэн Н.Өнөрцэцэг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, ар гэрийнхэн нь хэлмэгдэгсдийн хөшөөний гадаа 2 өдрийн турш суулт зарлаж байсан. Гэвч шүүх хурлыг хаалттай явуулсан юм. 

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ давж заалдах шатны шүүхийн дараа илэрхийлж байсныг эргэн сануулъя. 

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан: Бидний үйлчлүүлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Бидний хувьд мэргэжлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өмгөөлөгч нар сайн ажилласан. Энд хүний эрхийг зөрчсөн олон ноцтой асуудал байгаа. Өмгөөлөгч нарын хувьд хүний эрхийг дээдэлсэн төрт ёс, шударга ёсонд итгэж байгаа. Бидэнд хяналтын журмаар дахиад нэг удаа давж заалдах, гомдол гаргах эрх байгаа.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх: Шүүх хурлаас өмнө УИХ-ын гишүүд, ХЭҮК, МСНЭ /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/ болон хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох байр суурийг илэрхийлсэн. Хуралдааны бус цагт шүүх хуралд хэн нэгнийг оролцуулахгүй, хаалттай хэрэг учраас хэргийн зөвхөн нэрлэсэн оролцогчид орно гэдгийг илэрхийлсэн. Мэргэжлийн хуульчдын хувьд бид өнөөдөр шүүх хуралдаан эхлэх үед шүүгчдийн бүрэлдэхүүнд хандаж шүүх хуралдааныг зарим хэсгийг нээлттэй явуулах саналыг хэлсэн. Мэдээж бид хувь хүний нууц задруулах, төрийн нууц задруулах хэргийг" хаалттай явуулж, бусад хэргийн хурлыг нээлттэй явуулах санал хэлсэн ч шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хаалттай явуулах шийдвэр гаргасан.


6
angry
3
care
6
haha
65
liked
7
love
6
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 12 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 15 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 15 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 16 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 16 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 17 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 18 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 19 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 19 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 21 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 22 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 22 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 23 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 23 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр