Д.Сарангэрэл: Миний хань П.Сүхбат "Арслан" цолоо авч чадаагүй гомдолтойгоор хорвоогоос буцсан

Б.Нямсүрэн
2024/12/06

Инээдэг Сүхбат, том Сүхбат нэрээр олноо алдаршсан улсын гарди Пунцагийн Сүхбат асны арслан цолоо авч чадаагүй харамсалтай түүхийг бид нэхэн сурвалжиллаа.

П.Сүхбат асан Ардын хувьсгалын 70 жилийн ой буюу 1991 оны төрийн наадамд улсын заан О.Балжиннямтай урамтай сайхан барилдаж үзүүрлэж байсан түүхтэй. Бөхийн холбооноос Ардын хувьсгалын тэгш ойтой жилүүдэд амжилттай барилдсан бөхчүүдэд даваа ахиулж цол олгодог байсан. Энэ дагуу П.Сүхбат гарди арслан цолны болзол хангасан ч цолоо нөхөн авч чадаагүй юм. Түүнийг давж түрүү бөх болж байсан улсын заан О.Балжиннямд арслан, аварга цолуудыг нөхөн олгож байжээ. Мөн улсын заан Д.Мөнх-Эрдэнэд 1992, 1993, 1995 онуудад үзүүрлэсэн амжилтыг нь үндэслэж арслан цолыг нь нөхөн олгож шийдвэрлэсэн зэргээс харахад улсын гарди П.Сүхбатыг илт ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан гэж ар гэр нь үзэж байна.

П.Сүхбат асны гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.13 өдрийн 499 шийдвэрийг үндэслэн Ховд аймгийн Буян сумын уугуул, Баянхонгор аймгийн Баян-овоо сумын харьяат, Налайх дүүргийн бөх, Монгол Улсын гарди асан Пунцаг овогтой Сүхбатад зарлигаараа Монгол Улсын арслан цолыг нөхөн олгож өгөхийг хүсье” гэсэн агуулга бүхий хүсэлт болон шүүхийн шийдвэрийг нь хүргүүлсэн ч сураг тасарчээ. Бид энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулахад “Манайд П.Сүхбат гардитай холбоотой шүүхийн шийдвэр,  хүсэлт ирээгүй” гэдэг тайлбарыг өгсөн юм. 


26
angry
4
care
2
haha
9
liked
18
love
25
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 10 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 11 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 11 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 11 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 12 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 12 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03