ХЭҮК: Төрийн алба хаагчдыг ялгаварлан гадуурхахгүй байхыг дарга нарт анхааруулаа

Ц.Цэрэнбадам
2024/11/16

МЭДЭГДЭЛ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, ажлаас чөлөөлөх, дарамтлах, шахалт үзүүлж байгаа тухай гомдол, мэдээлэл Хүний эрхийн Үндэсний Комисст цөөнгүй ирж байна. Эдгээр гомдол, мэдээлэлтэй холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, төрийн бүх шатны байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан Та бүхэнд анхааруулж байна.

Хүнийг нийгмийн гарал, байдал, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 26 дугаар зүйлээр баталгаажуулсан хүний эрхийн суурь зарчим юм.

Энэ зарчмыг Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “…Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” хэмээн хуульчилсан болно.

Үүний хамт тэгш эрхийн үндсэн дээр төрийн алба хаших, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдахгүй байх, ажилгүйдлээс хамгаалуулах эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн 25(с) хэсэг, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлд баталгаажуулжээ.

Үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг хязгаарлах нь хүний эрхийн зөрчил юм.

Ийм үйлдэл нь төрийн албаны мэргэшсэн байдал, залгамж чанар, бүтээмжийг алдагдуулж, төрийн алба тогтворгүй болох улмаар ардчилсан ёс алдагдах, улс үндэстний хөгжил саарах үр дагавартай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна.

Иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн (мерит) зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.4-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэг юм.

Үзэл бодол, улс төрийн намын харьяаллаар төрийн албан хаагчийг ялгаварлан гадуурхахгүй байх эрхийн хэрэгжилтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 зүйлд зааснаар бодлого, тогтолцооны хяналт тавьж ажиллах болно.

2024.11.15
Хүний эрхийн Үндэсний Комисс


0
angry
2
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 31 минутын өмнө
ЭМГЭНЭЛ 2 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 3 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 4 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 4 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 4 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 21 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 22 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр