АВЛИГА ӨГЧ, АВАЛЦСАН Д.БАТХҮРЭЛ НАРЫГ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭЛЭЭ



Ажилд орохын тулд, ажилд авахын тулд авлига өгдөг, авдаг жишиг манайд тогтсон гэхэд болно. Тэгвэл яг ийм асуудлаар гурван хүн шүүхээс ял сонслоо. Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Батхүрэлийг албан тушаалын байдлаа ашиглан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан, мөн давтан үйлдлээр бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авахыг завдсан, Хээрдүүд овгийн Сугарын Батцэцэгийг албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүх шийтгэжээ.

Хэрэг явдлын талаар тодруулбал, Д.Батхүрэл нь 2014 оны дөрөвдүгээр сард С.Батцэцэгийг ажилд авахдаа түүнээс 1.000.000 төгрөгийг ажлын өрөөндөө бэлнээр авсан, 2015 оны нэгдүгээр сард иргэн Ө.Мөнхтуяаг Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажилд томилохдоо 1.000.000 төгрөг нэхэж хясан боогдуулах замаар хээл хахууль авсан юм байна.

Тэрчлэн шүүхээс Д.Батхүрэлийг тодорхой албан тушаал буюу төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 1,6 жилийн хугацаагаар хорих, Ө.Мөнхтуяагаас 300.000 төгрөг хурааж, 1,2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч С.Батцэцэгийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэлээ.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 13 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 13 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 16 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 17 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 17 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13