ДҮҮРГҮҮДИЙН ГАЗРЫН АЛБАДЫН БАЙЦААГЧИД ТӨРИЙН НЭР БАРЬЖ АШИГ ОЛДОГ УУ


Төрийн нэртэй боловч хувийн ашиг сонирхлын талбар болсон газар бол дүүргүүдийн газрын алба байдаг. Гайгүйхэн газар олдвол өөрийн хамаатан садан, найз нөхөддөө хэдэн цаасаар солиод л өгчихдөг. Баянзүрх дүүргийн газрын албаны ажилтан О.Алтанхүү нь гэгч нь төрийн албыг ашиг олох хэрэгсэл болгон ажилладаг зальтай эр юм. Тэр өөрийн найз хятад иргэн Жан Овогтой Солонго гэгчтэй хуйвалдан иргэн Б.О-гийн газрыг Солонгын нэр дээр зүгээр л шилжүүлээд биччихсэн. Бусдын эзэмшлийн газрыг хүний нэр дээр хууль бусаар шилжүүлэн албан тушаалын авлигын, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч хууль шүүхийнхнээр гүйж хэргээ хаахыг оролдож байгаа гэнэ.

Хятадууд Монголын төр засгийг хахуульдан залилах хууль, цагдаатай нь худалдаж авах бохир ажилд гаршиж байна. Гэтэл манайхан нүдэн балай чихэн дүлий. Дээрээс ямар заавар ирнэ түүнийг дагадаг сургуультай амьтад.

Энэ хятадууд чинь монголд юу ч үгүй ирж газар өмч, хөрөнгө, баялгийг бага багаар булааж авсаар О.Алтанхүү мэтийн авлигачдыг худалдан аваад, улам бүр даварч Монгол Улс чинь гадны нөлөөнд тусгаар улс байхаа болих цаг ирж байна шүү.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс О.Алтанхүү, Жан овогтой Солонго нарт яагаад хуулийн дагуу арга хэмжээ авахгүй хэргийг дараад байна вэ. Монгол хүн хохирсоор хятадууд даварсаар бусдын өмчийг булааж Монголыг зооглосоор байх уу.

Баянзүрх дүүргийн прокурор дээр энэ хэрэг хянагдаж байгаа юм байна.

Тэд хэнийг ч, юуг ч худалдаж авсаар, цагдаа хуулийнхныг хахуульдаад ял зэмгүй үлдэнэ гэж дэндүү бардам байгаа юм бишүү.

Баянзүрх дүүргийн Ардын намынхан цагдаагаар халхавч хийж дүүргийн Засаг даргын байранд дайрч орох гэж оролдож нэр нүүрээ барахын оронд авлигачдыг барьж шоронд суулгахаа мэддэггүй юм байх даа. Ганц Баянзүрх гэлтгүй Хан-Уул дүүрэгт мөн адил иргэдийн газрыг улсын өмч хэмээн хэдэн ГА-гаар нь булааж авдаг. Их ч бай, бага ч бай иргэдийн газрыг өөрийн хамаатан садандаа өгч булаадаг явдал давтагдсаар.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 14 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 14 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 18 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 18 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13