Цагдаа, хууль хүчний байгууллага Ш.Батхүүгийн Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа “Бэрэн” ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө болон 13 тээврийн хэрэгслийг хураасан. Мөн 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хөрөнгө завшсан мөнгө угаасан байж болзошгүй Д, Г нарт холбогдох хэрэгт 3.5 тэрбум орчим төгрөгийн мөнгө, хөрөнгө битүүмжлэн хамгаалжээ. Мөн АТГ-аас Капитал банкны хэрэгт Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжид нөхөн төлүүлэх юм. Энэ оны эхний улиралд авлигын гэмт хэргийн улмаас улсад 100.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна