Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.04.29/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын мэдээлэл хийж байна.
Манай улсад нийт 735 хүн ажиглалтад байна. Харин Монголд хийсэн 315 шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Коронавирусийн шинэ тохиолдол нэмж илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.