ШШГЕГ-ын харьяа 401-р ангиас хоригдол оргосон талаар бид мэдээлсэн. Энэ талаар ШШГЕГ-аас тодрууллаа.
"Хоригдол О нь бөөрний аппаратын эмчилгээнд хамрагдаж байх үедээ өчигдөр 12.00 цагийн үед оргон зайлсан. Уг хоригдол нь 5.5 жилийн ялаар шийтгэгдсэн. Хорих ял эдлээд нэг сар орчим хугацаа, цагдан хоригдсон хугацаатайгаа 3 сар орчим хоригдсон.
Тухайн этгээд өнгөрсөн хугацаанд бөөрний аппаратад орж, долоо хоногт гурван удаа эмчилгээнд ордог байсан. Тэрбээр 1988 онд төрсөн.
Эрүүгийн хуулинд хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлсан тохиолдолд ял нэмэгдэх заалт бий" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна