Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил: Иргэдээ хамгийн эхэнд тавина

О.Шүрэнцэцэг
2020/04/15

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил манайхны ярьж заншсанаар "25 дугаар точка"-ийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, 25 дугаар гарам түүний орчин байдалтай танилцлаа. Өнгөрсөн намраас эхлээд тус орчинд амьдардаг айл өрхүүд, төмөр зам хоёрын дунд гарам хааснаас үүдэлтэй үл ойлголцол гарсаар өнөөдрийг хүрч байна. 

Төмөр замын байгууллага 3 эгнээ зам тавьж өргөтгөл хийснээр тус зөрлөгийн айл өрхүүдийн гарч, ордог зам хаагдаж, автомашин бойны тохойгоор 10 гаруй км тойрч явах болсон. Ингэж тойрч очих нь эрсдэл дагуулж байгааг хэдхэн хоногийн өмнө тус зөрлөгт гарсан гал түймэр харуулсан. Энэ байдлаас үүдэн оршин суугч иргэд бүр ч их бухимдан санал гомдлоо илэрхийлж байгаа. Төмөр замын зүгээс аймгийн Засаг даргад цөөн хоногийн хугацаатай зам засварын ажлыг хийнэ гэдгээс өөр албан хүсэлт илэрхийлээгүй бөгөөд засвар эцэстээ “хаалт” болж хувирчээ.

 Аймгийн Засаг дарга Ш.Оргил тухайн гарамыг нээлгэх байр суурьтай байгаагаа иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа илэрхийлж, “миний энэ байр суурийг дээд удирдлагууддаа албан ёсоор танилцуулж, арга хэмжээг хурдан хугацаанд ав” гэдгийг Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазарт хэллээ. Аймгийн даргын хувьд иргэдээ тэргүүн эгнээнд хамгийн эхэнд тавина, төмөр замын зүгээс оршин суугч иргэдийг чөлөөтэй гарч орох боломж нөхцөлөөр хангахгүй бол хариу арга хэмжээг авна гэлээ. 


Төмөр замын байгууллагаас шинээр тавьсан 3 эгнээ замын гарам дээр зөвхөн явган хүн гарах гарцыг хийжээ. Автомашинтай, таксигаар зорчих оршин суугчид бойны тохой болон буурийн голын гүүрээр явж байна. Буурийн голын гүүр автомашины албан ёсны зам биш бөгөөд зөвхөн бага оврын машин нилээд амаргүй нөхцөлд гарах аж. Харин гал унтраах, худаг усны болоод хүнд даацын том оврын авто машинууд бойны тохойгоор тойрч явахаас өөр аргагүй байдалд хүрчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 3 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 3 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 4 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 4 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 5 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 6 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 6 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 9 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 10 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 10 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 10 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 11 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр