Яг одоо төрийн ордонд /2020.04.14/ Улсын Онцгой комиссийн шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэхдээ:
"Эрээн, Замын-Үүдэд байгаа 50 иргэн гуравдугаар сарын 25-нд буцаж ирэх өргөдлөө гаргасан. Дөрөвдүгээр сарын 10-нд нөгөө талаас хилээрээ нэвтрүүлж, Монгол улсад оруулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр асуудлыг оруулж, хэлэлцлээ. Маргааш өглөө 50 иргэнээ татаж авахаар боллоо. Эдгээр иргэний 26 нь эмэгтэй, 24 нь эмэгтэй дандаа Монгол улсын иргэн" гэсэн юм.