Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана

Ц.Цэрэнбадам
16 цагийн өмнө

Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. 

Ингэснээр Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн мөнгөн шагнал болон батламжийг гардуулахаар болжээ. 

Тус шагналын журам нь, 

"Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам"-ыг 2022 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах байх үедээ баталж байжээ. Энэ журмын хавсралтад, 

2.1.Өөрийн үйл ажиллагаа, хүчин чармайлтаараа Монгол Улсыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан, Монгол үндэстний үнэт зүйл, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын иргэн, баг, хамтлагийг төрийн болон төрийн бус  холбогдох мэргэжлийн байгууллага хамтран шагналд нэр дэвшүүлнэ.

Шагнал олгох, 

4.1.Шагналын хэмжээ иргэнд 200.0 (хоёр зуун) сая төгрөг, баг, хамтлагт 500.0 (таван зуун) сая төгрөг байна. 4.2.Шагналыг Засгийн газрын шийдвэрт үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар олгоно. 4.3.Шагнал олгох арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.

Мөн үе үеийн Олимпийн наадам /Зуны олимп, өвлийн олимп, пара олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох зарлиг бий.

Тухайлбал,

  • Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  • Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  • Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийг олгодог байна.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 11 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 11 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 12 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 12 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 14 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 15 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 16 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 18 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 18 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 18 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 19 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр