МАРГААШ 1000 АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО


Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд маргааш зохион байгуулна.

Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцох бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Д.Энхтөр, ИТХ-ын дарга Ц.Сандуй, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Э.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ч.Лхагважав болон нийслэлийн зарим агентлагын удирдлагууд урилгаар оролцоно.

Зөвлөгөөний үеэр шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл болон 9 дүүрэг хамтран зохион байгуулна

Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаа учир энэ жил 75 ажил олгогчдыг шалгаруулахаар шийдвэрлэсэн юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан шилдэг ажил олгогчдыг шалгаруулах болзол, журмын дагуу нийслэлийн хэмжээнд 65 ажил олгогчийг шалгаруулж, үндэсний 10 шилдгийн шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулсан.

Улсын хэмжээнд 43 мянга, нийслэлийн хэмжээнд 26 мянга гаруй ажил олгогч байдаг. Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан даатгуулагчийн тоогоор тэргүүлсэн байх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж, шимтгэл төлөлтөөрөө тэргүүлсэн байх шаардлагыг нэн тэргүүнд тавьсан.

Мөн тайланг хуулийн хугацаанд тушаасан, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байх, Даатгуулагчийн тогтвортой байдал, өсөлт, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт зэргийг харгалзан үзэж, шалгаруулалтыг хийсэн юм гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 4 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 4 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 7 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 8 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13