ТҮЙМЭРТ НАЙМАН ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын "Нүхтийн-Ам" гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.04.26-ны өдрийн 12:22 цагт/ ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах 105 анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллалаа.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн жижүүрийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид, орон нутгийн нийт 185 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж түймрийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16:20 цагт цурманд оруулсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 ангийн 59 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж хоносон байна.

Гарч байгаа түймрийн 90 орчим хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Тухайлбал, өчигдрийн түймэр "Нүхтийн ам" дах хувийн орон сууцнуудын харуулын ажилтан 52 настай эрэгтэй ил гал түлж, гал алдсанаас гарсан нь тогтоогдоод байгаа юм байна.

Түймэрт найман га талбай шатжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар огцом дулаарч хуурайшилт ихтэй байх тул иргэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 7 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 7 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 10 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 11 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13