ИХ ХЭМЖЭЭНИЙ МАХ НӨӨЦӨЛСӨН ХӨРГҮҮРТЭЙ АВТОМАШИНУУДЫГ МХЕГ, ТЕГ ХАМТРАН ШАЛГАЛАА

Өнөрцэцэг
2019/10/12

Сүүлийн сарын хугацаанд том оврын хөргүүртэй автомашинд их хэмжээний малын мах ачиж нөөцөлж байгаа талаар иргэдийн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ дагуу шөнийн сурвалжлага бэлтгэлээ. СХД-т байрлах "Авто худалдааны төв"-ийн хажууд найман тов оврын автомашин байсан. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очих үед МХЕГ, Тагнуулын ерөнхий газар тус автомашинуудад гэнэтийг шалгалт хийж байв.

Эдгээр автомашинд адууны мах бий. Яамнаас гарах зөвшөөрлийг хүлээгээд 20 гаруй ийм байдалтай байгаа гэж жолооч хэлж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч эдгээр автомашинд хадгалсан махны гарал үүслийн гэрчилгээ болоод хадгалалтын горимыг шалгах ёстой гэв.

Эдгээр авто машины гурав нь "Монгол эко мах" компанийнх. Энд ямар ч хууль бус үйл ажиллагаа болоогүй. Харин ХХААХҮЯ-ны зөвшөөрөл гарахгүй удаж байгаа талаар тус компанийн захирал Цагаанбаатар учирлаж байна. Экспортынхоо бичгийг хүлээж байгаа аж ахуйн нэгжүүд өдөрт нэг автомашиндаа дунджаар 200 гаруй мянган төгрөгийн зардал гаргаж байгаа гэв.

Тээврийн цагдаагийн газраас ажиллаж эдгээр автомашины жолооч нарыг дуудуулсан юм. Тус газарт байгаа найман автомашины тав нь ямар компанийн тээврийн хэрэгсэл болох нь тодорхойгүй байна. Хуулийн байгууллагын хардлагаар хууль бусаар махны экоспорт бэлтгэж байж болзошгүй, энэ нь махны зохиомол хомсдолд хүргэх вий гэсэн эрсдэл байгааг нуугаагүй. Тийм ч учраас гэнэтийн шалгалт явуулсан гэж тайлбарлалаа.

БЭЛТГЭСЭН Н.ӨНӨРЦЭЦЭГ, Э.СУГАРСҮРЭН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 15 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 16 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 20 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 20 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13