САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШТЭЙ ХОЛБООТОЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ ӨДӨРТ ХОЁР УДАА ТОГТМОЛ МЭДЭЭЛНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/10

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнд иргэд хордоод байгаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10:00, 16:00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна.


Аравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагаас аравдугаар сарын 9-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Үүний 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байна. Нийслэлийн Түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдсан. Мөн 17 хүүхдэд гэрээр зөвлөгөө өгсөн байна. Одоо гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 60 хувь нь хордлогын төвд эмчилгээнд хамрагдаж, 20 хүнд гэрээр зөвлөгөө өгсөн. Хордлогын төвд одоо долоон хүн хэвтэн эмчлэгдэж байна. Аравдугаар сарын 8-ны 21:00 цагаас өнөөдрийн 06:00 цаг хүртэл нийт 103-ын дуудлагаар дөрвөн өрхийн угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрийн арван хүн үйлчлүүлсэн. Үүний тав нь насанд хүрэгч, тав нь хүүхэд байна" гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшнийн галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрт нь хүргэж ажиллаж байна" гэдгийг онцолж хэллээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийтэд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд сайжруулсан шахмал түлшний галлагааны горимыг баримталж, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгахыг онцгойлон анхааруулсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 3 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 3 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 6 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 7 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13