​ДҮҮРГИЙН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН ШИЛДГҮҮД ТОДРОВ

О.Шүрэнцэцэг
2019/10/09

Нийслэлхот үүсэж хөгжсөний түүхт 380 жилийн ой, "Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ" ахуйн үйлчилгээний салбарын анхдугаар аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраасөнөөдөр дүүргийнүсчин, гоо засалчдын шилдгүүдээ тодрууллаа.Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Монголын үсчин гоо сайханчдын холбооны тэргүүн, Монгол улсын мастер үсчин, Олон улсын тэмцээний шүүгч Ц.Цогзолмаа, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Октябрь болон Монголын үсчин гоо засалчдын холбооны гишүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.Зургаан төрлөөр явагдсан тус тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 21 салоны нийт 60 үсчин, гоо засалчидөрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Тухайлбал, дүүргийн ''Шилдэг үсчин''-ээрн.Одонтуяа шалгарсан бол ''Шилдэг салон''-оор "Баярлах" салон тодорлоо. Харин''Эрэгтэй зураглал''-тай тайралт төрөлд Н.Баасансүрэн тэргүүн байрэзэлсэн бол ''Эрэгтэй модерн классик'' төрөлд С.Баатарцогт тэргүүлсэн байна. Түүнчлэн ''Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт'' төрөлд О.Пүрэвдулам, Нүүр будалтын төрөлд Ч.Гэрэлцэцэг, ''Эмэгтэй салоны тайралт'' төрөлд н.Одонтуяа нар тус тус Тэргүүн байр эзэлж Баянзүрх дүүргийн аваргууд боллоохэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 7 минутын өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 17 минутын өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 3 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 4 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13