Б.ХУРЦ НАРЫН ЕСӨН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

О.Шүрэнцэцэг
2019/10/09

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн холбогдох бусдыг эрүүдэн шүүсэн, эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан, оролцсон гэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр 10 цагт Төв аймгийн Зуунмод хотын сум дундын шүүхэд болсон юм.

Мэдээллийг эргэн сануулахад Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133-р зүйл анги буюу "Хууль бусаар эрүүдэн шүүсэн", "Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүх хуралдаанаас "Хэргийн нотлох баримт хангалтгүй" хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичээд байсан юм.

Прокурорын эсэргүүцлийг өчигдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ. Шүүхээс эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэгт буцаасан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 1 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 1 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 4 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 5 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13