АНУ-ЫН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ АР ГЭРИЙНХНИЙХ НЬ ХҮСЭЛТЭЭР ЗОГСООЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/07

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн "Алтай таван богд" уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат П /40 настай, эрэгтэй/ "Алтай таван богд" ууланд авиралт хийж яваад буцаж ирээгүй гэсэн мэдээлэл 09 дүгээр сарын 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 9 дүгээр сарын 22-оос эхлэн Алтай таван богдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоож, Алтай таван богд уулын ойр хавьцаа газар нутгаар эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм.

Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр "Монголын Уулчдын холбоо"-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан боловч ар гэрийн хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 11 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 11 цагийн өмнө
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 12 цагийн өмнө
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 14 цагийн өмнө
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 14 цагийн өмнө
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ Өчигдөр
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв Өчигдөр
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо Өчигдөр
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой Өчигдөр
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ Өчигдөр
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна 2025/06/12
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ 2025/06/12