Улаанбаатар хот орчмоор, өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +6+8 градус, өдөртөө +16+18 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө +6+8 хэм, өдөртөө +17+19 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор,үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +1+3 хэм, өдөртөө +14+16 хэм дулаан байна.
Зургадугаар сарын 13-нд нутгийн төв хэсгээр 14, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -1+4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12+17 хэм бусад нутгаар +5+10 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12+17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16+21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26+31 хэм, бусад нутгаар +20+25 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна