​ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЗЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ЗЭЭЛ ОЛГОСОН БАРИМТЫГ АТГ, ЭЦГ-Т ШАЛГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/03

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганаар хийж эхлээд байна. Байнгын хорооны хуралдаан бүрт байнгын хороодын харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар Үндэсний аудитын газраас танилцуулж байгаа юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат танилцуулга өчигдөр танилцуулга хийхдээ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 2018 оны аудитын тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан тухайгаа дурьдав. Үндэсний аудитын газар сайд нарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ганцхан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд дүгнэлт гаргахаас цааргалсан байна. Учир нь тус сангийн 2012 оноос хойш олгосон зээлийн сонгон шалгаруулалт болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой баримт материалуудыг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа, мөн тус сангийн 2018 оны санхүүгийн тайланд 2.9 тэрбум төгрөгийн тооцоо нийлсэн актыг баталгаажуулаагүй зэрэг үндэслэлээр дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Энэ талаараа тус газраас санхүүгийн тайланд нөлөөлөхүйц хангалттай ба зохистой нотлох зүйл байж байж дүгнэлт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн тайланд дүгнэлт гаргахад ийм бололцоо байгаагүй гэж тайлбарласан юм

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 14 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 15 цагийн өмнө
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 15 цагийн өмнө
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 17 цагийн өмнө
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 18 цагийн өмнө
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ Өчигдөр
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв Өчигдөр
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо Өчигдөр
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой Өчигдөр
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ Өчигдөр
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна 2025/06/12
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ 2025/06/12