И.ЭНХЦЭЦЭГ: ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДҮҮГИЙН МИНЬ АМИНД ХҮРСЭН НЬ БҮХИЙ Л БАРИМТААР БАТЛАГДАЖ БАЙНА


2019 оны наймдугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн харьяат иргэн И.Цогтбаяр гаднаа харагдах олон тооны хөхөрсөн бяцарсан, хавдсан шархтай амиа алджээ. Түүний амиа алдсан шалтгаанд цагдаагийн алба хаагчид буруутай гэж ар гэрийнхэн нь үзэж байна.

Хэргийг тодруулбал, талийгаач долоодугаар сарын 29-ны өдөр согтуу байсан тул цагдаагийн байгууллагын "Эрүүлжүүлэх байр"-нд хүргэгдэн хоножээ. Харин маргааш нь буюу 30-ны өдөр "Эрүүлжүүлэх байр"-наас гарч, эрүүгийн мөрдөгч н.Номунтөгөлдөрийг даган цагдаагийн байгууллагын нэгэн өрөөнд орж, 40 орчим минут байсан нь үүдний камерын бичлэгт үлджээ. Ингээд цагдаагийн байрнаас гарч, зам руу явж байгаагаар бичлэг дууссан байна. Цагдаагийн байгууллагын бүх өрөө камертай боловч зөвхөн талийгаачийн орсон өрөөний камер тухайн үед бичлэг хийгээгүй байжээ.

Ингээд долоодугаар сарын 31-ны өдөр талийгаач дүүгийнхээ дэлгүүрт ирж, "эм авах мөнгө авсан" нь дэлгүүрийн бичлэгт үлдсэн байна. Тухайн бичлэгт талийгаач арайхийн алхаж байгаа, хөлөө арай ядан зөөж байгаа нь бичигдсэн байна.

Үүнээс хойш буюу долоодугаар сарын 1, 2-ны өдрүүдэд найзынхаа гэрт зовиурлаж байгаад 3-ны өдөр амиа алджээ. Энэ үедээ тэрбээр эгчийнхээ охинд болон найз нартаа "Номунтөгөлдөр, Ариунбат, Батмөнх, нэрийг нь мэдэхгүй бас нэг цагдаа нар зодсон. Бүсэлхийнээс доош өшиглөсөн болохоор алхаж явж чадахгүй байна, дотор муухайраад ус ууж, хоол унд идэж чадахгүй байна" гэдгээ хэлжээ.

Талийгаачийг амьсгал хурааснаас хоёр хоногийн дараа буюу наймдугаар сарын 5-ны өдөр задлан шинжилгээнд оруулсан бөгөөд 20 хоногийн дотор гарах учиртай хариу хоёр сарын дараа буюу аравдугаар сарын 1-ний өдөр гарчээ. Уг хариунд "Мохоо зүйлээр цохисноос шарх үүссэн. Үхлийн шалтгаан нь архины хордлого. Гадны нөлөөгүй" гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлэн олон нийтэд хандахаар манай редакцид ирсэн юм. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандахаас гадна, "цагдаа цагдаагаа хаацайлсан шийдвэр гаргаж магадгүй" хэмээн хардаж АТГ-т ч өргөдлөө өгсөн байна. Гэвч хэрэг шалгах үйл явц маш удаан, шалгаж байгаа эсэх нь ч тодорхойгүй байгаа аж.

Харин талийгаачийг зодсон, магадгүй үхэлд хүргэсэн хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагч нар өнөөдөр хэвийн ажлаа хийгээд явж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 10 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 11 цагийн өмнө
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 11 цагийн өмнө
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 13 цагийн өмнө
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 14 цагийн өмнө
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ Өчигдөр
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв Өчигдөр
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо Өчигдөр
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой Өчигдөр
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ Өчигдөр
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна 2025/06/12
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ 2025/06/12