336-Р АНГИД ЦЭРЭГ АМИА АЛДСАН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО


Энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл найман сарын дараа уг хэрэгт холбогдох шүүх хурал болох гэж байна. Тодруулбал, талийгаач Б.Алтантулгын амиа алдсан хэргийн шүүх хурал өнөөдөр 12.00 цагаас Говьсумбэр дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Талийгаач Б.Алтантулга нь 19 настайдаа Эрдэнэт хотоос тус цэргийн ангид татагдсан. Амиа алдах үедээ биедээ ил харагдах олон шарх сорвитой байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон юм.

Түүний амиа алдсан хэрэгт холбогдуулан тус цэргийн ангийн гурван алба хаагчийг шалган, яллах дүгнэлт үйлдэн шүүхт ирүүлээд байгаа юм. Тодруулбал, тус ангийн Мото буудлагын батлионы танкын ротын захирагч н.Энхбаяр, танкын ротын нэгдүгээр салааны механик, жолооч н.Бандалхангай, салаан захирагч н.Бадамсамбуу нар юм. Тэд 24-31 насны залуус юм байна. Бид шүүх хурлын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Манай сурвалжлах баг хэрэг гарах үед талийгаачийн ар гэрээс бэлдсэн сурвалжлагыг мөн хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 1 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 2 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 23 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 2025/06/13
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 2025/06/13