ХОЁР ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/30

Энэ сарын 28-ны өдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул нэн тэргүүнд "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног, худгаа лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх тайлбарыг өгч байна. "Чандмань Налайх" ОНӨААТҮГ нь гэрээний дагуу "Рифон" ХХК-иас 15, "Ундарга хайрхан" ХХК-иас 16, нийт 31 тонн бохирыг 09.28-ны өдөр зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж бохирын цооног руу хийжээ. Харин Ус сувгийн удирдах газрын ажилтан "09.28-ны өдөр бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн. Механик хольц ихтэй бохир ус нийлүүлснээс болж дахин бөглөрч худгаас хальсан" гэсэн тайлбарыг өгчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бохир ус хальж урссан хэсэгт ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж байна. Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 4 компани байдаг ба бүгд төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр буюу зөөврийн аргаар бохир усаа зайлуулдаг аж. Шалгалтын явцад "Алтай чандмань", "Шижир зул", "Гомбохайрхан" ХХК-иудын бохир ус хадгалах цооног бөглөрсөн байсан учир үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ. Бөглөрлийн шалтгаан нь бохирын худгууд битүүмжлэлгүй байгаа нь иргэд элдэв хог хаягдлаа хаях нөхцөлийг бүрдүүлсэн, дээрх компаниуд бохирын цооногт бөглөрөл үүсгэх хэмжээний хольцтой бохир усаа хийсэн байж болзошгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас үүссэн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 3 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 2025/06/13
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 2025/06/13