БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас дүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид албаны бусад хүмүүс оролцсон юм.

ИТХ-ын дарга Ш.Ганчимэг хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож, эрхэлсэн ажилдаа амжилт гарган өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэгтээ ажиллаж амьдарч байгаа ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе. Та бүхэн бол бидний ажлын тулах цэг, түших багана нь билээ. Бид бүхэнахмад настнуудынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоороо ажиллаж байгаа бөгөөд бидний ажлыг ямагт дэмжин урамшуулж, үнэтэй сургамж, зөвлөгөөгөө харамгүй хайрладаг та бүхэндээ баярлалаа'' гэсэн юм.

Дашрамд Баянзүрх дүүргийн хүн амын 8,1 хувийг ахмад настнууд эзэлдэг. Энэхүү арга хэмжээнд дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 2500 гаруй ахмадууд оролцлоо. Энэ үеэр дүүргийн удирдлагууд ахмадуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Хаан вальс" тэмцээний шилдгүүдийн шагналыг гардуулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 10 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 10 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 13 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 14 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 14 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13