Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.Энэ үеэр гишүүн асан Д.Гантулга "хэргээ дарахын тулд бусдад мөнгө өгсөн асуудал байхгүй" гэснээс өөр тайлбар хэлсэнгүй. Тэрбээр шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй ирсэн бол хохирогч талаас оролцсонгүй.
Д.Гантулгад холбогдох шүүх хурал сая дууссан. Ингээд яллагдагчыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан товлогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна