УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Энэ хэрэг шүүхт ирсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болохоор тов гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 10:00 цагт товлогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна