Ц.СОДНОМДОРЖ: ТӨРИЙН ТҮШЭЭД МИНЬ ДОПИНГИЙН АСУУДЛЫГ ШУДАРГААР ШИЙДЭЖ ӨГНӨ ҮҮ


Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын шинжилгээнээс допингийн төрлийн хориотой дөрвөн төрлийн бодис илэрсэн. Харин шинэхэн аварга "Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй" хэмээн мэдэгдэж, хуулийн байгууллагад хандаад байгаа юм.

Уг нь Баяр наадам зохион байгууллах комисс шинжилгээний дүнд үндэслэн бөхчүүдийн цолыг хураах, цол, чимэг нэмэх саналаа МУ-ын Ерөнхийлөгчид хүргүүлэн шийдэх учиртай ч ийнхүү асуудал хуулийн байгууллага руу шилжсэнээр удаашраад байгаа.

Тэгвэл МУ-ын арслан Ц.Содномдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ асуудлаар хүсэлт бичжээ. Тодруулбал "Монгол наадам, монгол өв соёл их эзэн хаанаас, миний өвлөж ирсэн эрийн гурван наадам, эртэй хүчтэнээ шалгаруулж, эрхий мэргэн харваачаа сорьж, эрэмгий хурдан хүлгээ уралдуулж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Ард түмнээ хүндлэн өндөр их төрийн түшээд минь үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү, No doping" хэмээн бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 13 минутын өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 51 минутын өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 1 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 2 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 2 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 20 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 20 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 2025/06/14
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 2025/06/14
Улаанбаатарт 19 градус дулаан байна 2025/06/14
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13