“ТОД КАННАМ” ЭМНЭЛЭГТ ХӨХНИЙ ХАГАЛГААНД ОРЖ, ХОХИРСОН ЭМЭГТЭЙ ШҮҮХЭД ХАНДАХААР БОЛЖЭЭ

Өнөрцэцэг
2019/04/13

Манай улсын хэмжээнд гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлтэй нийт 57 эмнэлэг бий. Дээрх харамсалтай хэрэг гархаас хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд шалгалт хийхэд мэс заслын мэргэжлийн эмчгүй, зориулалтын байргүй, хаяг байршил тодорхойгүй гэх нийтлэг зөрчил илэрч байсан тухайн мэдээлж байсан билээ.Дээрх харамсалтай хэргийн дуулиан намжаагүй байхад саяхан "Гоо сайханд золиос хэрэгтэй" гэх нэртэй цахим хаягт нэгэн эмэгтэй Тод каннам эмнэлгийн хохирогч болсон тухайгаа бичиж шүүхэд хандахаар болсноо мэдэгджээ.

Тэрээр, дээрх цахим хуудаснаа "Би хоёр жилийн өмнө "Тод каннам" эмнэлэгт хөх сойх мэс засалд орсон. Тухайн үед би анхны хүүхдээ төрүүлээд, жил гаран болсон байсан. Хүүхэд хөхүүлсэн, хөхөө арчилж чадаагүйгээс хөх маань нэлээд унжсан. Тиймээс "Тод каннам" эмнэлэгт очсон юм. Тухайн үед "Тод каннам" эмнэлэг КТМС-ийн ойролцоо, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хажууханд байдаг байлаа. Намайг очиход тус эмнэлгийн захирал н.Тодномбат эмч надтай уулзаад, "Манай эмнэлэг гоо сайхны мэс заслын үйлчилгээгээр туршлагатай. Хөх сойх үйлчилгээг олон эмэгтэй хийлгэж, гоё болсон" гэж хэлж байсан. Мэс засал хийхдээ хөх тойруулж мэдээгүйжүүлэлт хийгээд, мэс заслаа хийсэн" гэжээ.

Тэрээр мөн хэвлэлд ярихдаа "Хагалгаа хийлгэсний дараа нь боолт хийлгэх хугацаандаа очиход хөхний маань толгойг тойроод улаан хүрэн өнгийн, маш зузаан шарх сорви тогтсон байсан. Эмч маань "Ингэдэг юм, санаа зоволтгүй" гэсэн болохоор эдгэрэхийг нь хүлээгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Гэвч ямар ч өөрчлөлт гараагүй. Хөхөө хүнд харуулах нь бүү хэл, өөрөө ч хараад гутардаг.

Охид, бүсгүйчүүд гоё сайхан болох гэж яваад над шиг эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох вий гэсэндээ ярилцлага өгч байгаа юм шүү. Эмнэлгийн зүгээс өөрийн чинь арьс, булчингийн онцлогоос шалтгаалсан байх" гэсэн тайлбар хэлдэг байсан. Сүүлдээ уурлаж, загнаж доромжилддог болсон. "Чамайг манай эмнэлэгт мэс засал хийлгэснийг хэн батлах юм. Мөнгө тушаасан баримт чинь байна уу" гэх мэтээр. Надад тийм баримт байхгүй. Гэхдээ тэр баримт нь надад биш тэр эмнэлэгт байх ёстой биз дээ. Тэр эмнэлэг үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийнхээ нэр, хаяг, ямар үйлчилгээ авсан зэрэг мэдээллийг хадгалж байх ёстой биз дээ. Гэтэл эмнэлгийнхээ хаягийг солиод нүүгээд явчихдаг, хүнийг хохироочихоод тоодоггүй, ийм ёс зүйгүй эмнэлэгт хүний амиа алдсаныг сонсоод үнэхээр бухимдаж байна. Ганц би хохироогүй байна. Хүмүүсийг хохирогч болгочихоод дараагийн хүнд мэс засал хийгээд яваад байж болохгүй биздээ. Иймээс би шүүхэд хандахаар болсон" хэмээжээ.

Гоо сайхны эмнэлгүүдийн стандартын бус чанарын шаардлага хангаагүй үйлчилгээ тэр дундаа хөхөнд силикон шахуулах үйлчилгээнээс болж хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буй эрдэмтэд анхааруулсан. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг стандартад хангасан эмнэлэгт мэргэжлийн эмчээс авах шаардлага бий болсныг дээрх жишээ харуулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 36 минутын өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 1 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 1 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 2 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 2 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 3 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 4 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 6 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 7 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 7 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 8 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 8 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр