НАУРЫЗЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/03/22

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцэхээс гадна исламын шашинтнуудын нарны баяр буюу хаврын баяр тохиодог бөгөөд өнөөдөр энэ өдөр тохиож байна. Энэ жил наурызын баярыг Балканаас Хар тэнгис, Төв Азиас Ойрхи Дорнод хүртэл дэлхий даяар 300 сая хүн тэмдэглэжээ.

Наурыз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатай бөгөөд нарны баяр ч гэж нэрлэдэг. Цагаан сар, шинэ жил, зул сарын баярын адил дэлхийн исламын шашинтнууд, Монголын казах түмэн гэр бүлээрээ цуглаж, идээ шүүс бэлтгэн найрладаг уламжлалтай. Уг баярыг Персээс гаралтай гэж судлаачид үздэг. Эх дэлхийг халуун дулаан элчээрээ амьдруулдаг наран ээж наашилж шинэ бүхний эхлэл болгон тэмдэглэдэг учраас шашны баяр гэж ойлгож болохгүй хэмээн судлаачид ярьжээ. Афганистан, Албани, Энэтхэг, Иран, Турк, Туркменистан, Орос, Ирак болох Казахстан зэрэг орнуудын хүсэлтээр НҮБ Олон улсын наурызын баярыг 2010 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч байжээ.

Сонирхуулахад, Ираны цаг тооны бичгээр 1398 оны хаврын эхний өдрийг угтаж буй 3000 гаруй жилийн түүхтэй баярын урьд орой айл өрх бүр орон гэрээ цэвэрлэж, идээ зоогоо бэлдэнэ. Тэр чинээгээр тухайн жилдээ элбэг дэлбэг, аз хийморьтой явна гэж үздэг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 17 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04