Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүллээ. Тодруулбал, түүнд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гаргах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм байна.
Харин Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрахыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна