ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР ҮНЭЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ


"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем"-ийг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн байранд байрлууллаа. Ингэснээр иргэд шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгч, санал сэтгэгдлээ илэрхийлэх боломж бүрдэж байгаа юм. Уг систем нь Монгол Улсын шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, санал хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, санал асуулга зэрэг цэснүүдээс бүрдэнэ. Санал асуулгаас гадна иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг шуурхай авах юм.

Тодруулбал, "Нэхэмжлэлийн загвар" цэснээс анхан болон давж заалдах шатны шүүхэд хандах нэхэмжлэлийн загварыг авах боломжтой. "Шүүхийн ёс зүй" цэсэнд шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдлоо хэнд, хаана гаргах талаарх мэдээлэл бий.

Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол гаргах бол "Санал хүсэлт гаргах" цэсийг сонгож хүсэлтээ илгээх боломжтой. Иргэдийн саналыг тухайн шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэх юм. Мөн шүүхийн үйлчилгээ, захиргааны ажилтны хариуцсан ажил үүргийн талаарх гомдол гаргах, шүүхээр үйлчлүүлсэн талаарх саналаа өгөх боломжийг уг систем бүрдүүлжээ. Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг уг системийг ашиглан тооцуулах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 1 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 1 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 2 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 2 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 3 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 3 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 5 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 7 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 8 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 8 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 9 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 9 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 9 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр