А.БАТЦЭЦЭГ 23 ХҮРТЭЛХ НАСНЫ ДАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛОВ


Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн.

Эхний өдөр монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий алт, "Mongolia Open" ОУТ-ий нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Польшийн дэвжээнд эхний даваанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм.

"U-23"-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны тамирчин боллоо. Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн байдаг. Түүнчлэн А.Батцэцэг гурван жилийн давтамжтай гурван насны ангиллын ДАШТ-ээс ("Сомбатхей-2011" өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгө, "Загреб-2014" залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн) медаль хүртээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 46 минутын өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 55 минутын өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 1 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 4 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 5 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 5 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 6 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 6 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 22 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 22 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 23 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр