ТАКСИНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ


Таксины үнэ өвлийн цагийн хуваарьт шилжин нэмэгдсэн гэх мэдээлэл гарсны дагуу "Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо"-ны дэд тэргүүн Б.Алтангадасаас тодруулга хийлээ. Тэрээр хэлэхдээ таксины үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд цахим орчинд гарсан мэдээлэл худал болохыг албан ёсоор мэдэгдэв.

Энэхүү мэдээллийг тараасан "Монголын халтуурчдын холбоо" гэж албан ёсны холбоо байдаггүй. Таксины үнэ жилийн аль ч улиралд тогтсон ханшаараа байгаа. Улаанбаатар хотод такси үйлчилгээ үзүүлж буй албан ёсны бүртгэлтэй 12 аж ахуйн нэгжийн 500 гаруй такси иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Ингэхдээ нийслэлийн нийтийн тээврийн газраас тогтоож өгсөн ханшийн дагуу үйлчилгээ үзүүлдэг.

Тогтсон тариф

Эхний 1 км-1000 төгрөг
Хоёр дахь км- 800 төгрөг
Дуудлагын хөлс- 1000 төгрөг
Хүлээлгийн үнэ-1 мин-100 төгрөг

Халтуурын таксинууд олширч байгаа нь эрэлт хэрэгцээгээ дагаж байгаа боловч буцах эзэнгүй, буух хаяггүйгээс гадна стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан тоолуургүй гээд сул тал олонтаа байдаг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 36 минутын өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 1 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 2 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 4 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 5 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 5 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 6 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 6 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 22 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 22 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 23 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр